it.hureeict@gmail.com
(+976) 9110-0309

ХҮРЭЭ МХТДС - МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
Тэнхим

БҮРТГҮҮЛЭХ

Бидний тухай

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

Монгол улсын боловсролын салбарт 2002 онд анх хөл тавьсан Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн Дээд Сургуулийн хөгжлийн түүхтэй манай тэнхимийн түүх хамт эхэлдэг юм. Харилцаа холбоо, программ хангамж, электроник инженерийн чиглэлээр инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн тэр үеэс тус сургуулийн ууган тэнхимийн нэг болох Мэдээлэл холбооны тэнхим нь Монгол улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт Шинжлэх ухаан технологийн их сургууль болон бусад их дээд сургуулиудтай мөр зэрэгцэн мэдээлэл холбооны инженер, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэн гаргаж байна.

Үүссэн он

2002

Нийт төгсөгч

450

Суралцаж буй оюутнууд

60

ЗОРИЛГО

Манай тэнхимийн эрхэм зорилго нь мэдээллийн технологи, програм хангамж, харилцаа холбооны технологи хосолсон цогц мэдлэг олгон, үйлдвэр, эдийн засаг, техник технологийн аль ч салбарын мэдээллийн технологийн талбарт хөрвөн ажиллах чадвартай, өндөр хариуцлагатай, хүнлэг, бүтээлч боловсон хүчин бэлтгэн гаргахад оршино.

Сургуулийн Түүх

  • 2002 - 2003

    Huree ICT

    ХҮРЭЭ МХТДС

    Улаанбаатар

    • БСШУЯ-аас Электроникийн инженер, Мэдээлэл холбоо, Программ хангамжийн мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрөл авав.
    • Сургууль байгуулагдсаны нэг жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. БСШУЯ-аас Мультмедиа, Интернет бизнэсийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрөл авч мөн Программ хангамжийн мэргэжлээр нэмж 30 оюутан элсүүлэв.

  • ХҮРЭЭ МХТДС

    Улаанбаатар

    Сургууль байгуулагдсаны 3 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Мөн БСШУЯ-аас Биотехнологийн мэргэжлийн зөвшөөрөл авч нийт 360 оюутантай болов.

    2004 - 2005

    Huree ICT

  • 2006 - 2008

    Huree ICT

    ХҮРЭЭ МХТДС

    Улаанбаатар

    • Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” компьютерийн 3-р олимпиадыг Баян-Өлгий аймагт зохион байгуулав.
    • Анхны төгсөлтөөр бакалаврын зэргийг 56, магистрын зэргийг 2 оюутан тус тус авав.
    • Захирал Ким Ён Квон МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медиалаар шагнуулав.
    • Тус сургууль нь БСШУЯ-аас магадлан итгэмжлэгдэв.

  • ХҮРЭЭ МХТДС

    Улаанбаатар

    Хувийн их дээд сургуулиудын холбоонд элсэв. Мөн Online сургалт болон Солонгос улсад салбар сургууль нээх зөвшөөрөл авав.

    2009 - 2010

    Huree ICT

  • 2011 - 2016

    Huree ICT

    ХҮРЭЭ МХТДС

    Улаанбаатар

    • БНСУ-ын “Ханбат” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
    • Сургуулийн 10 жилийн ойд зориулан оюутны урлагийн наадам зохион явуулав.
    • Сургууль 250 компьютер шинээр хүлээн авч лабораториуд болон багш, ажилтны өрөөнүүдэд байгаа компьютерийг шинэчилэв.
    • “Хүрээ” МХТДС-ийн харъя оффис БНСУ-д байгуулагдав.
    • Элсэлтийн ерөнхий шалгалтын программ зохиож ашиглалтанд оруулав.
    • Арван нэгдэх төгсөлтөө хийж бакалаврын 255, магистрын зэргийг 12 төгсөгчдөд олгов.

Зураг

Төгсөгчдийн ажлын байр

Холбоо барих

Хүрээ Дээд Сургууль

Мэдээлэл холбооны тэнхим

утас

(976) 9110-0309

имэйл

it.huree@huree.edu.mn

вэб сайт

www.huree.edu.mn