it.hureeict@gmail.com
(+976) 9110-0309

Танилцуулга
Нүүр chevron_rightchevron_right Хөтөлбөр

Манай тэнхимийн эрхэм зорилго нь мэдээллийн технологи, програм хангамж, харилцаа холбооны технологи хосолсон цогц мэдлэг олгон, үйлдвэр, эдийн засаг, техник технологийн аль ч салбарын мэдээллийн технологийн талбарт хөрвөн ажиллах чадвартай, өндөр хариуцлагатай, хүнлэг, бүтээлч боловсон хүчин бэлтгэн гаргахад оршино.

Хөтөлбөрийн зорилгод хүрэх зорилтууд:

Зорилт-1:

(A-Technical knowledge)


Олон төрөлт сүлжээ, мэдээллийн технолог, программ хангамжийн цогц мэдлэг, програм хангамжийн хөгжүүлэлтийг сургалтын хөтөлбөрөөр үе шаттайгаар олгох ба төгсөгч нь аливаа асуудлыг ойлгон судалж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга зүйг эзэмшсэн байна.

Зорилт-2:

(B-Managerial skills)


Төгсөгч нь онолын мэдлэг, практик туршлагаа ашиглан олон төрөлт, нэгдмэл технологийн шийдлийг төлөвлөх, загварчлах, гүйцэтгэх, үнэлэх болон цаашдын ажлын байран дээр хөрвөн ажиллах чадвартай болсон байна.

Зорилт-3:

(C-Ethical, social and professional responsibility)


Төгсөгч нь бодит амьдралд тохиолдох аливаа асуудалд хариуцлагтайгаар хандах, системтэйгээр төлөвлөх, бүтээлчээр дуусгах хувь хүний хандлага ёс зүйг эзэмшсэн байна.

Зорилт-4:

(D-Teamwork and Communication)


Ажлын байран дээрх аливаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд бие даан болон багаар хамтран ажиллаж, бусдыг хүндэтгэн сонсож, харилцан дүгнэж, зөв шийдвэр гаргах, ур чадвар, бүтээлч хандллагыг эзэмшсэн байна.

Зорилт-5:


Гадны хөрөнгө оруулалттай өөрийн сургуулийн онцлогт тулгуурлан гадаад хэлийг түлхүү судалж, ирээдүйн даяаршсан нийгмийн хэл соёл, гадаад хэлний мэдлэгтэй, олон улсын түвшинд техник технологи, инноваци, шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийх чадварлаг инженерийг бэлтгэх.